Эх объектыг дуйралгаж хийсэн шинэ объектыг загвар гэх ба загварыг хйих үйл ажиллагааг загварчлах гэнэ. Загварыг зөвхөн тоглоомонд ашиглаад зогсохгүй, амьларлын асуудлыг шийдэх аргыг хайх3 шийдвэр гаргах зорилгоор ашигладаг. Жишээлбэл тухайн ажлыг хийж болох аргууд дотроос хамгийн сайныг сонгох, аюул гарч болох учир бодит зүйлээр туршилт хийж болохгүй тохиолдолд бодит зүйлийг ашиглахад эдийн засгийн хувьд хохиролтой загварыг ашиглаж асуудлыг шийддэг. Загвар бүтэх дараалал Загварчлал дараах 3 алхамаас бүтдэг. 1. Загварын зорилгыг тодорхой болгоно. Юуны өмнө загвар хийх, юуг урьдичал тооцолох, ямар ажиллагааг нь шалгах вэ гэдгийг илэрхий болгоно. 2. Загварын бүтцийг шийднэ. Загварын онцлогыг илэрхийлэх гол элементүүдийг олж, элемент хоорондын хамаарлыг ойлгомжтой болгоно. 3. Загварын тоо, томъёо хэлбэрээр дүрслэнэ. Энэ алхамд эх объектийг жижигрүүлж хйисэн масштабын загвар, объектын төлвийг томъёогаар дүрслэсэн математик загвар, объектыг бүрдүүлэх элемент болон тэдгээрийн хоорондын хамаарлын тусгасан бүтцийн загварыг бүтээх үйл явцыг оруулна.
|