Италийн Windowsette сайт Windows 8 үйлдлийн системийн шинэ хувилбарын тухай мэдээлэл агуулсан Microsoft-ийн дотоод танилцуулгын хэд хэдэн слайдыг байршуулсан байна. Windows 8 суулгасан компьютерүүд нь бараг хормын дотор асах бөгөөд үйлдэл нь илүү хурдацтай болох аж. Шинэ үйлдлийн системийг ердийн компьтерүүд дээр ч тэр зөөврийн болон планшет төхөөрөмжүүдэд ч суулгаж болох аж. Windows 8-ийн худалдаанд гарах өдрийг товлоогүй байгаа ч 2012 онд бид энэхүү шинэ бүтээлийг харах юм байна.
|