Достопримечательность города
counter
Main » 2010 » 8 р сар » 12 » Төмөр хүн [Татах - Duugi]
03:46
Төмөр хүн [Татах - Duugi]

* Гарсан огноо: 2008 - 5 - 2
* Дискний тоо: 1 DVD
* Бүтээгч: Sega
* Платформ: PC
* Насны ангилал: PEGI: 12+
* Үнэ: 3000 төг
* Хэлний сонголт: Англи

Төмөр хүн бол Marvel - ийн шилдэг дүр төрхүүдийн нэг, магадгүй хамгийн гоё нь ч байж болно шүү дээ! 2008 онд кино нь гарч дэлхий дахиныг байлдан дагуулсан энэ киноны тоглоом ч араас нь гарсан юм. Гэхдээ миний үзэж буйгаар тоглоомонд нэг их ач холбогдол үзүүлээгүй юм шиг санагдсан. Гэхдээ л шинэ содон зүйлсийг хангалттай агуулж чадсан Төмөр хүн тоглоомын тоглолт надад маш их таалагдсан.

Тони Старк бол багаасаа л бусдаас гоц, ухаалаг, ёстой л саяд ганц төрсөн гэмээр уураг тархитай нэгэн билээ. Тэрээр эцгийгээ өөд болсны дараа Старк Индастризыг өв жалгамжлан авснаар нэр хүндийг улам дээш өргөж, улмаар Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдлыг хангах зэвсэгүүдийг бүтээж эхэлсэн юм. Түүний энэ аюулт зэвсгүүдрүү, тэр тусмаа Старк руу хэн нэгэн заналхийлэх болов уу? гэсэн бодол хэний ч толгойд орж ирдэггүй байв. Гэвч энэ бүхэн нэг л өдөр болсон юм. Шинэ зэвсгийн туршилтийн үеэр Старк руу үл мэдэгдэх Террористууд дайрч түүнийг маш хүндээр гэмтээж, олзлон авна. Тэдний Старк - аас хүсч буй зүйл бол мэдээж араасаа аймшигт аюул, гамшиг дагуулсан хүчин чадал бүхий зэвсэг зохион бүтээлгэх байв. Старк ухаан орж сэрэх үед бие нь өмнөхөөсөө нэг л өөр байлаа. Түүний зүрхний оронд акумляторт холбогдсон төхөөрөмж байх нь тэр гэхдээ тэр үүнийг хараад гайхаж алмайрсангүй ээ түүний хувьд энэ бүхэн аймар биш, харин ч сонирхолтой, үл мэдэгдэм байлаа. Энэ төхөөрөмжийг түүнтэй хамт хоригдож буй Инсен гэгч Еврэй үндэстэн зохион бүтээж Старк ийг үхлээс аварсан байв. Старк хэдий Террористуудын болзлыг зөвшөөрсөн боловч түүний толгойд оргож, эрх чөлөөтэй, тансаг амьдралруугаа буцан очих агуу төлөвлөгөө боловсорч байлаа. Инсен - ий бүтээсэн төмөр зүрх түүнд маш том боломж нээж өгсөн нь өөрийн биеийг цахилгаантай ямарч асуудалгүй холбогдох боломжийг олгосон юм. Тэрээр Инсен - ийг ятгаж хамтдаа нэгэн нууцлаг зүйлийг зохиож эхэлнэ. Хог хаягдалыг цуглуулж хийсэн тэр нууцлаг зүйл ТӨМӨР ХҮН байлаа. Мэдээж Старк - ийн төмөр зүрхтэй холбогдож ажиллана. Төмөр хүний өмсгөлөө өмссөн Старк террористуудын хорогдох газрыг байрыг үндсээр нь арчиж устгаж чадсан ч, сайн найз болсон Инсен - ээ аварч чадаагүй юм. Старк аврагдаж аюулгүй болсон ч, түүнд өмнөх явдлууд бодогдож, тэдний хэрцгий үйлдлүүд Старк - ийн тэвчээрийг барж тэрээр Төмөр хүнийг улам шинчлэн, хог хаягдлаар биш, шилдгийн шилдэг бүхнээр тоноглож дийлдэшгүй нэгэн буюу НЭГ ХҮНИЙ АРМИ ( One Man Army ) болно ... Гэвч хэрэг явдал улам даамжран явсаар Старк - ийн хамгийн том дайсан нь, хамгийн их итгэлийг нь хүлээсэн нэгэн болж таарна.

Тоглолт : Тоглолт үнэхээр шинэлэг болж чадсан. 3 дагч биеийн Action болон Shooter мөн нислэгийн төрөлд багтах тоглоом юм. Та газраарч гүйгээд явж болно, аль эсвэл тэнгэрт харвах од мэт хурдлан нисч болно. Үүнийхээ хажуугаар төмөр хүн дотор агуулагдсан лазеран буу, бага оврын дагадаг пуужин, автомат буу, энергин их буу гэх мэт гайхалтай хүчирхэг зэвсгүүдийг ашиглан тулалдана. Үүгээр ч зогсохгүй тулалдаж буй орчноосоо хамааран олон төрлийн Төмөр Хүний өмсгөлийг хэрэглэх болно.

Орчин : Орчин бол ерөнхийдөө тэнгэр аль эсвэл газарт. Цөл, зэвсгийн агуулах, хотын төв гэх мэт газруудад тулаан өрнөнө. Орчин болон тоглоомын зураглал тийм ч гоё биш. 2008 онд айхтар, айхтар зураглалтай тоглоомууд гарч байсан ч Төмөр хүн тэдгээрээс илүү гарч чадаагүй юм. Тоглолт бол харин маш шинэлэг, сонирхолтой.

ТАТАХ

Category: Тоглоом | Views: 335 | Added by: Admin | Tags: Төмөр хүн | Rating: 4.2/5
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
блок миничата
блок объявлений
  • counter
  • counter
  • counter
Free web hostinguCoz