За онигоонууд аа үздээ.Нэг нь 1 гаргүй, нөгөөдөхнийх нь гар салганануур 2 шагай тоглож гэнээ. Эхлээд салганадаг нь нөгөөхөө хожиж гарч гэнээ ... 1 гаргүй хожигдож хожигдож нилээн уурлангуй: - Тэгвэл одоо зангахгүй гэж гэнэ. Гэтэл салганадаг нь хожигдож эхэлж .. Хожигдож хожигдож бас л уурлаж: - Одоо тэгвэл нясалсан гараараа авахгүй шүү гэж гэнээ ... ********** Ганцаараа буудуулаад үхэхгүй бол америк кино Гадаа гудамжинд үнсэлцээд байвал Франц кино Гангинаж дуулаад бүжиглээд байвал Энэтхэг кино Ганцаардуулж нэгнийгээ олулаа нүдвэл Монгол кино Хоёр талцаад зодолдоод байвал Солонгос кино Хөр цасанд спирт уугаад байлдаад байвал Орос кино байдаг гэнээ ********** Хүү аавтайгаа үсчний газар очиж үсээ авхуулжээ. -Хүүе, үсээ яачихсан юм бэ? -Дэлгүүрт зарчихсан. Гадаа тоглож байхдаа хүү духаа шалбалчаад орж ирэв. -Духаа яачихаа вэ? -Онгоц ирээд мөргөчихсөн юм өө. -Онгоц нь яасан бэ? -Эвдэрчихгүй юу даа ********** Нэг оюутан шалгалтандаа шил арxи барьсаар орж ирээд шууд л багшийнxаа xажууд суугаад задлав. Багшийн эгдүү нь xүрээд: - Гаxай галуу хоёр нийлдэггүй юм гэxэд xэгжүүн оюутан: - Би ч гаxай нарын эвийг олоод байдаг галуу шүү гэxэд багш уурлан сурлагын дэвтэр дээр нь "ИЛЖИГ" гэж бичээд өгчиxөж. Гэтэл оюутан бичсэнийг нь xарсанаа: - Багш аа, та дүн тавьдаг газар нь гарын үсгээ зурчиxсан байна ш дээ гэв. ********** Буш, Энхбаяртай уулзахаар уулзалтын танхимд ороод нударгаа зангидан харуулвал Энхбаяр өөдөөс нь бас зангидсан нударга үзүүлэв. Буш дахин өөдөөс нь зангидсан нударга үзүүлэв, хариуд нь Энхбаяр чамархай дээрээ долоовор хуруугаа тавиад гараа 2 тийш нь хөдөлгөв. Уулзалтын дараа Буш эх орондоо ирээд: - Намайг ороод улсаа сайн атга гэхэд Сайн атгаж байгаа гэсэн. Тэхээр нь би улам сайн атга гэсэн чинь ухаан хүрэхгүй гэдэг байгаа гэв. Харин Энхбаяр гараад: - Буш намайг ална шүү гэж байна, тэхээр нь би өөрийг чинь ална шүү гэсэн чинь чамайг дахиад ална шүү гэдэг байгаа. Тэхээр нь би 1 хүнийг 2 алж болдоггүй юм мангараа гэлээ хэмээн ярьжээЖагсаалын дарга шинэ цэргүүддээ: -За байлдагчид аа! Маргааш хээрийн сургуульд гарна. Цэргүүдийн тал нь машинд суугаад, тал нь чиргүүл дээр сууж явна. Машин өглөө яг 8 цагт хөдөлнө. Асуух зүйл байна уу? -Байнаа. Чиргүүл нь хэдэн цагт хөдлөх вэ? ****** Нэг хүүхэн найзууддаа сургамж хэлж байна. -Ер нь эмэгтэй хүн загварын тэмуээн шоуг нөхөртөйгөө хамт очиж үзмээргүй юм билээ. Саяхан би нөхөртөйгөө нэг загварын шоу үзсэн чинь би шинэ хувцас мөрөөддөг болоод, харин нөхөр маань шинэ эхнэр мөрөөддөг болчихлоо ****** Нэгэн Еврей бизнесмэн хүүдээ хандан: -Чамайг миний хүссэн охинтой гэрлэхийг хүсч байна. -Тэгвэл ааваа би өөрийнхөө хүссэн охинтой л гэрлэмээр байна. -Гэхдээ тэр Билл Гейтсийн охин шүү дээ -Тэгвэл би бодож үзье л дээ Еврей Бил Гейтс дээр очив. -Би танайд хүргэн оллоо. -Охин маань дөнгөж 18-тай шүү дээ -Гэхдээ тэр залуу Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч шүү дээ - Тэгвэл би бодож үзье л дээ Еврей бизнесмэн Дэлхийн банкны удирдлагуудтай уулзаж байна. -Би танайд дэд ерөнхийлөгчөөр ажиллах хүн оллоо. -Манайд орох гэсэн хүн зөндөө байгаа шүү дээ -Гэхдээ тэр хүн Билл Гейтсийн хүргэн шүү дээ -Тэгвэл бид бодож үзье дээ ****** Хоёр шоронгийн хоригдол нарлаад сууж байв. -Өчигдөр нэг зүүд зүүдэлдэг юм байна. Нэг харсан чинь далайн дунд эзгүй арал дээр ганцаараа сууж байх юм. Тэгээд хаашаа л харна, эргэн тойрон дан авс хөвөөд л, тэдэн дотор нь дан цагдаа нар байх юм гэнэ. -Цагдаа нар чинь бүгд муу хүмүүс биш шүү дээ -Тэр мэдээж хэрэг л дээ. Тэгээд л сайн цагдаа нар нь сайн авсанд хөвөөд л, муу цагдаа нар муу авсанд хөвөөд л... ****** Шинэхэн усан цэрэг баярлан хашгирна: -Ура Ура! Эх газар эх газар! Хөлөг онгоцны ахмад: -Зогсоолоосоо хөдлөөгүй байж үхсэндээ орилоод байгаа юмбэ чи! ***** Шүдний эмч орж ирсэн өвчтөнийг хармагцаа баярлан дуу алдав -Сайн байна уу? Та өчигдөр намайг торгосон цагдаа мөн шив дээ. За ийшээ суу. тухтайхан үзнээ, хоёулаа... ****** Диваажинд хоёр нөхөр шатар нүүж суув. Гэтэл нэг нь байн байн орж гараад байх юм гэнэ. -Чи чинь яагаад л орж гараад байна даа? -Хөгшин чинь сэхээнд байгаа юмаа. ****** Онгоцон дотор хэрээ далдаганаж байтал туулай орж ирэв. -Хүүшээ Хэрээ! Чи юу хийж байгаа юм бэ? -Найз нь далдаганаж байнааа -Ямар гоё юм бэ, Хоёулаа хамт далдаганая л даа -За тэгэ тэгэ Ингээд хэрээ, туулай хоёр далдаганаж байтал баавгай орж ирэв -Хүүшээ Та хоёр юу хийгээд байгаа юм бэ? -Бид хоёр далдаганаж байнааа -Ямар гоё юм бэ, Гурвуулаа хамт далдаганая л даа -Болноо болно Ийнхүү хэрээ, баавгай, туулай гурав хамтдаа далдаганан дэвхэрч цовхчиж гарав. Гарт тааралдсан кноп бүрийг дарж, цэнгэн хөгжилдөж байтал нисч явсан онгоц эвдэрч газарт унах болов Энэ үед хэрээ онгоцны цонхоор гаран нисчээ. -Хүүшээ Хэрээ! Бид хоёр одоо яах юм бэ -Та хоёр чинь нисч чаддаггүй байсан юм уу? Тэгвэл яах гэж далдаганасан юм? Хохь чинь ****** Шоронгийн дарга харгалзагчдаа хэлж байна -Цонхоо будах хэрэгтэй байна. Чи нэг мужаан хоригдол дагуулаад ир. Гэхдээ хулгайн хэргээр шийтгүүлсэн байх хэрэгтэй шүү. -Яагаад заавал хулгайч гэж? -Бид тэгээд материалаа яаж олох болж байнаа? ****** Хvvхнvvдийг бөмбөгөөр зvйрлэх нь: 20 настайдаа хvvхнvvд хөлбөмбөгтэй адил гэнэ. Энэ vед нь 20 залуу хойноос нь хөөж гvйгээд ганц хоёр нь л гоол оруулдаг гэнэ. 30 настайдаа сагсан бөмбөгтэй адил гэнэ. 10 залуу пассалж гvйгээд бараг бvгд л гоол хийдэг. Харин 40 насандаа яг л газрын теннисний бөмбөг шиг. Нууц амраг, нөхөр хоёрын хооронд л vсчээд байдаг байна. 50 хvрээд эмэгтэйчvvд маань гольфийн бөмбөг болж, нөхөр нь хааяа л нэг цохиж цохиж ганц л гоол оруулдаг байна. * * * Рестораны харуул гурван согтуу эрийг таксинд суулгаад жолоочид нь, -Хамгийн баруун талын нөхрийг арслантай гvvрний хажуугийн байранд, цаашаа яваад дундахыг нь Сансарт, хамгийн зvvн талын нөхрийг Жуковын музейн дэргэд буулгачихаарай гээд л баахан зааж өгөв. Машин хөдлөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа буцаад ирлээ. Харуул юу болсоныг асуувал жолооч, -Ахиад нэг тайлбарлаад өгөөч. Огцом эргэлтэд тэд бvр холилдчихлоо. * * * Нэгэн залуу автобусанд суудал олж аваад тухалжээ. Залуухан бvсгvй тvvний хажууд ирээд суухдаа санамсаргvй хормойгоо нэлээд сөхчихөөд суужээ. Тvvний урт сайхан хөлнөөс харц салгахгvй ширтэж байгааг анзаарсан бvсгvй залууд, - Та надад 50$ өгвөл хvvхэд гаргасан газраа ч vзvvлж болох юм шvv хэмээн санал тавьжээ. Мань эр тавьтын дэвсгэрт сарвайвал бvсгvй хажуугаар өнгөрөх төрөх газрыг зааж: - Энэ л байна шvv дээ гэв. * * * Чоно, vнэг, туулай гурав хэн нь амархан согтдог вэ хэмээн маргаж гэнэ. Чоно "Би архийг нэг балгаад л согтдог", гэхэд vнэг "Би vнэрлээд л тас" гэжээ. Гэтэл туулай аль хэдийнэ согтчихсон "Та нар тэгдэггvй юмаа. Би сонсоод л согтдог" гэж агсамнажээ. * * * Нэгэн эмэгтэй орой болсон хойно гэр лvvгээ харихаар явж байв. Харих зам нь оршуулгын газрын хажуугаар өнгөрдөг аж. Эмэгтэй тvvгээр явахдаа нэлээд айж өмнөө явсан эрэгтэй хvнийг хамтдаа зам дөхөхийг хvсчээ. Замын хvн ч дуртайяа зөвшөөрч. Эмэгтэй яриа өдөн: -Та энд ажилладаг юм уу? -За, бараг л тийм юм уу даа. -Ийм газар харанхуй болсон хойно vлдэхдээ айдаггvй юм уу? -Амьд байхдаа ч айдаг л байсан даа. * * * Хоёр эр галзуугийн эмнэлгээс оргохоор тохиролцож, төлөвлөгөө боловсруулжээ. Тэд манаачийг цохиж унагаад, хаалгыг эвдээд, хашааг нь давж зугтахаар болжээ. Тэгээд нэгийгээ тагнуулд явуултал удаж, удаж "Бvх зvйл баларсаан" гэсээр орж ирж гэнэ. Яасныг нь асуувал -Манаач алга, хаалга нь онгорхой, бас хашаа байдаггvй. -За тэгвэл өөр л юм бодохоос.????? * * * Гена матар Чебурашкад гар утас авч өгчээ. Гэтэл нэг өдөр Чебурашка: -Гена ах аа, "гар"-аа өгөөч. -Би саяхан л чамд гар утас авч өгсөн биз дээ. Тvvгээрээ ярихгvй юу? -Би гар утсаараа ярьж байсан чинь чихэнд орчихоод гаргаж авч чаддаггvй ээ. * * * Телевизийн оператор хийдэг нөхөр нь хөдөө ажлаар явжээ. Гэтэл төлөвлөснөөсөө нэг хоногийн өмнө томилолтоосоо ирээд гэртээ ортол эхнэр нь нэг залуутай унтаж байв. Нөхөр нь баримт болгохоор тэдний бичлэгийг авч байтал унтаж байсан эр сэрээд , камер дээрх TV гэсэн хаягийг харангуутаа: -Энэ боломжийг ашиглаад Хөвсгөл аймагт суугаа аав, ээждээ хvv нь сайн яваа шvv гэж мэндчилье гэжээ. * * * Хаан ордныхоо цэцэрлэгт зугаалж явав. Гэтэл цасан дээр шээсээр "Love" гээд биччихсэн байж. Хаан ихэд уурлан: -Үvнийг хэн бичсэнийг олж илрvvл -Хаантан минь шээс нь сайдынх. Бичгийн хэв нь хатных байна. * * * Горилла тэжээдэг нэгэн залуу сармагчингаа салхилуулахаар зугаалж явав. Гэтэл хажуугийн байшингийн тагтнаас нэгэн хvvхэн "Би. .. хvсч байна" гээд л орилж байх юм. Залуу "Аан, чи хvсээд байгаа юм уу? Би одоохон" гээд сармагчингаа vлдээгээд тэднийд оржээ. Хийгээд л байж, хийгээд л байж. Тэр болгонд хvvхэн шохойгоор самбар дээр зураас тэмдэглэсээр арав хvргэжээ. Залуу ч аргагvй ядарсан байв. Хvvхэн дахиад л тагтан дээрээ гараад орилоод байж гэнэ. Нөгөө залуу энэ удаа сармагчингаа явуулжээ. Нэг цаг, хоёр цаг, бvр гурван цаг хvлээлээ байдаггvй. Сая нэг юм тагтны хаалга онгойлоо. Гэтэл горилла гарч ирээд "Шохой хэрэгтэй байна" гэж орилжээ. Дондог оо, та ер нь хэдэн хундага архи уугаад байна гэж эмч ууртай асуув. -Дөрвөн хундага. -Яагаад? Би таныг хоёр хундагаас хэтрүүлж болохгүй гэж анхааруулсан биз дээ. -Тийм л дээ. Гэхдээ дотрын эмч бас хоёр хундага архи уухыг зөвлөсөн юм. * * * Туулай Африкт очжээ. Гэтэл араатны хаан арслан, -Чи манай эндхийн бүх амьтдыг инээлгэхгүй бол чамайг иднэ шүү. Туулай бодож байгаад хамгийн хөгтэй онигоог ярьж өгөв. Цугларсан бүх амьтнаас ганцхан анааш л инээсэнгүй. Ингээд хөөрхий туулай арслангийн хоол болжээ. Маргааш нь өнөөх анааш учир нь олдохгүй ганцаараа хөхрөөд байж гэнэ. Арслан, -Чи яагаад инээгээд байгаа юм бэ? -Яах юу байхав дээ. Туулайн ярьсан онигоог сая л ойлголоо. Үнэхээр инээдтэй юм аа. * * * Галзуугийн эмнэлэгт нэг эмч шалгалтаар ирээд бүх тасгаар оржээ. Хамгийн сүүлд орсон нэгэн тасгийнханыг хараад ихэд гайхав. Бүх өвчтөн орон доогуураа шурган, пүрштэй ноцолдож байлаа. -Эд юу хийгээд байгаа юм бэ. Ямар өвчтэй хүмүүс вэ? -Хөөрхийс, бүгд хувьдаа машинтай байсан хүмүүс л дээ. * * * Нэгэн оюутан бүсгүй дээд курсийнхээ залуутай дотно үерхдэг байжээ. Залуу бүсгүйтэй унтахыг хүсэхэд хүүхэн ч зөвшөөрч гэнэ. Сайхь хоёрт бэлгэвч олдохгүй байсан учраас сонины цаас ашиглажээ. Тэр явдлаас хойш өнөөх хоёр уулзалгүй хоёр жилийн нүүр үзжээ. Гэтэл нэг өдөр халз тулгарав. Хүүхэн хүүхэд тэвэрсэн байхыг хараад залуу, -Чи хэдийдээ хүүхэдтэй болчихов? -Энэ чиний хүүхэд шүү дээ. -Арай ч үгүй байлгүй дээ. Чи юугаар батлах юм бэ? Хүүхэн хүүхдийнхээ малгайг аван харууллаа. Тэгтэл ч бяцхан хүүгийн духан дээр "Орон бүхний пролетари нар нэгдэгтүн" гэсэн сонины бичээс байх нь тэр. * * * Нэгэн жолооч нэлээд хурдтай явж байтал галт тэрэгний гарам хариугүй хаагдах гэж байлаа. Хурдаа улам нэмсээр амжиж гараад цааш давхитал дахин нэг гарам тааралдав. Жолооч мөн л амжиж гарав. -Ура, дахиад нэг гэж онгирсоор давхиж байтал гурав дахь гарам таарлаа. Харин энэ удаа машин, жолооч хоёр амжилгүй "мөргүүллээ". Гэтэл галт тэрэгний жолооч, -Ура, дахиад нэгийг гэсээр цааш хурдлав. Сэтгэгдлээ мартваа..
|