Чукча эмч дээр ирэв: -Миний өрөөсөн тал өвдөөд. -Аль тал чинь вэ? -Хана руугаа харж хэвтдэг тал нь **** -Танай тайгад FM радио байдаг уу, хэмээн чукчагаас асуув. -Байлгүй яахав. -Ямар дуу явдаг вэ? -Өдөржин шөнөжин л “аа-уу-уу-уу…аа-уу-уу-уу…” гэж дуулдаг юм. **** Эхнэр нөхөр хоёр машинаар явж байна. Эхнэр байнга зогс, яв, удаан, хурдан, цаашаа наашаа хэмээн зааварлана. Нөхөр нь төмөр замын гарам дээр зогсчихов. Галт тэрэг дохио дуугарган ирж явна. Эхнэр хашгична: -Хурдан гараач, галт тэргэнд дайрууллаа ш дээ… Нөхөр тайвнаар: -Би машиныхаа талыг гаргачихсан. Одоо чи өөрийнхөө талыг гарга аа… **** Авто засварын газар. -Танаас 100 доллар. -Юу, 3-хан боолт чангалаад уу? -Нэг боолт чангалахад 1 доллар. Харин чангалах боолтоо эрж олоход 97 доллар. **** Залуу: -Хөөө бүсгүй чамтай танилцаж болох уу? -Болно оо. -Орой дахиад танилцаж болох уу? -Чаддаг л юм бол хэд танилцсан ч болно ш дээ… **** Нөхөр томилолтоос ирэв. Орой болов… Утас дуугарав. Нөхөр утсаа авав. Төдөлгүй эргэж ирэв. Эхнэр: -Хэн бэ? Юу гэж байна? -Нэг эрэгтэй хүн, танай нөхөр томилолтоос ирсэн үү гэж байна. Эрэгтэй хүн нөхөртэй байдаг юм байхдаа, тэнэг… хүн амруулахгүй… **** Эхнэр өөр хотоос гэрийнхээ үйлчлэгч рүү утасдана. -Манай нөхөр гадуур гүйгээгүй биз? -Үгүй үгүй, би түүнд тийм боломж олгохгүй байгаа. **** Эхнэрээс хар хүүхэд төрөв. Нөхөртөө: -Ноднин зун би жирэмснээс хамгаалах эм гээд нарнаас хамгаалах эм уучихжээ… **** Нэг хүүхэн нөгөөдөө: -Вера, танай нөхөр өчигдөр троллейбус дотор надад онигоо ярьж өгөөд… тэгээд би үхтлээ инээгээд… бараг орноосоо унах дөхсөн шүү… **** Гэрлэсэн охин ааваасаа: -Аав аа, манай нөхөр миний араар тавиад байх юм яах вэ? -Ээжээсээ асуу, ээж чинь энэ талын их туршлагатай… **** Цагдаа: -Михай өвөө, та архи нэрэхээ болиоч. -Болихгүй ээ. -Тэгвэл таныг шоронд суулгана. -Манай хүү нэрэх юм чинь. -Хүүг чинь ч суулгана. -Тэгвэл манай ач хүү нэрэх юм чинь. -Ач хүүг чинь ч суулгана. -Тэр үед би гараад ирэх юм чинь! **** Замын цагдаа бензиний цистернг зогсоов. -Энэ ард чинь юун гинж унжаад байгаа юм? -Машины цэнэгийг газарт дамжуулж саармагжуулдаг юм. -Ойлгож байна аа, харин энэ гинжийг яах гэж дүүжилсэн юм? -Аянга энэ тэрээс сэргийлж дүүжилдэг юм аа… -Би тэрийг чинь мэдэж байна. Харин энэ гинж ямар учиртай юм бэ гэж байна! Цөхөрсөн жолооч нэг суудлын тэрэг зогсоож цагдаад уг гинжийг тайлбарлаж өгөхийг хүсэв. Суудлын тэрэгний жолооч, цагдаад тайлбарлав: -Бензин зөөдөг машиныг дэлбэрэхээс хамгаалж энэ гинжийг зүүдэг юм аа… Цагдаа ашгүй нэг юм ойлгох шиг болов. Бензиний машины жолооч хөдлөн явлаа… Цагдаа, суудлын тэрэгний жолоочоос: -Таны машин яагаад гинжгүй байна!!! **** Замын цагдаа маш ууртайгаар нэгэн жолоочид: -Та яагаад намайг дохиод байхад зогссонгүй вэ? Жолооч ихэмсгээр: -Өө би таныг, “Ноён хотын дарга аа, сайн байна уу?” гэж мэндэлж байгаа юм байх гэж бодоод… -Мэндэлсэн л дээ, ноён хотын дарга аа, гэхдээ зам нойтон учраас аяар яв л гэж сануулах гэсэн юм… **** Дэслэгч Ржевский party-д явахар бэлтгэж байна. Юмыг яаж мэдэхэв, согтуу хүүхнүүд таарвал, гээд нөгөөхийнхөө үзүүрт вазелин түрхэв. Тэгснээ, юмыг яаж мэдэхэв, муусайн согтуу эрчүүд таарвал гээд бөгсөндөө бас түрхэв… **** -Дон Жуан, чиний муухай хараалыг хүүхнүүд яаж тэвчдэг байна аа? -Миний ам ажил хоёр зөрдөггүй болохоор. Дон Жуан: -Би хүүхнүүдийг хооронд нь ойртуулдаг. -Яаж? -Нөгөөхөөрөө дамжуулж… **** Нэг халамцуу эр бүжгэн дээр унитаз тэвэрсээр орж ирэв. Хүмүүс ярагдан гайхаж хөгжим зогсов. Эр өмдөө тайлан тамхи гарган асааж: -Хатагтай нар аа, нэг тамхи татчихвал дургүйлхэхгүй биз, гэлээ… **** Байлдааны сургууль. Ахлагч: -Дайсныг хоёр талаас нь дайрна. Та нар хоёр хуваагдаад нэг хэсэг нь баруун талаас, нөгөө хэсэг нь зүүн талаас дайрна шүү. Үлдсэн нь миний араас… дайраад!!! **** Ахлагч: -Цэргүүд… Зэрэгц! Цэргүүд зэрэгцэхэд нэг цэрэг буруу тийш харсан байв. Ахлагч: -Та яагаад буруу тийш зэрэгцээд байна? -Биднийг бүгдээрээ нэг тийш харчихсан байтал нөгөө талаас гэнэт дайсан дайрвал яана, гэж бодоод л… **** Ахлагч, цэргүүддээ: -Намайг эргээд ирэхэд бүгдээрээ хумсаа авсан байна шүү… Хурууныхыгаа ч гэсэн! **** Эхнэр хэдхэн сарын дараа нөхрөөсөө салах өргөдлөө өгчээ: Шүүгч: -Та ямар шалтгаанаар нөхрөөсөө салах болов? -Манай нөхөр үргэлж архи уудаг. -Тантай суухдаа л уудаг байсан гэж байна ш дээ. -Тийм ээ, тэр надтай суухдаа өдөр болгон архи уудаг байсан нь үнэн. Гэхдээ би түүнийг их мөнгөтэйдээ ууж байна гэж бодсон юм. **** Цагдаа нэгэн сэжигтэй машиныг зогсоов. Машинаас гурван согтуу залуу гарч ирэв. Цагдаа: -Та нарын хэн нь машин барьж явсан бэ? -Мэдэхгүй ээ, бид гурав гурвуулаа арын суудалд сууж явсан. **** Хоёр эр. -Архин далай гэж байдаг бол сайхан аа… -Закуска олдохгүй л жаахан хэцүү байх даа… **** Дэлгүүрт. Нэг эр: -Та надад хоёр “Цагаан шөнө” /шоколад/ өгөөч, гээд 50 рубль сарвайв. Дэлгүүрт байсан хүмүүс инээв… Худалдагч: -Нөхөргүй байсан бол би танд хоёр байтугай цагаан шөнө бэлэглэхсэн. Дэлгүүрт байсан хүмүүс шалан дээгүүр унаад өгөв… **** -Хоёулаа цээжээр шатар тоглох уу? -Тэгье. -Хүү Е4 -Морь Н6 -Морь ЕЗ -Хэзээ морь тэгж нүүж байсан юм? -Нүүдгийм! -Үгүй. -Тийм! -Би шатраа нураачихсан шүү, өөрөө хураагаарай… **** -Сайн байна уу, би танайд ажилд орох гэсэн юм. -Тэг тэг, ямар ажилд ормоор байна? -Менежер. -За тэг. Танилц, энэ манай ахлах менежер” Иван. Ахлах гэснээс та хэдэн настай билээ? -36-тай. -Өө, тэгвэл та ахлах менежер болох юм байна… **** Нэг эр бааранд жаахан хүүтэйгээ орж ирэв. Үйлчлэгч -Яасан хөөрхөн хүү вэ.. хэд вэ? /насыг асуув/ Аав: -Ганц хүндагаас илүү уудаггүй юм аа… Нэг настай эр автобусны араас гүйсээр орж ирэв. Тоосонд . гүйсэн эр орж ирэнгүүтээ найтааж бас унгачихаад санаа нь зовсондоо буцаад буучихав. Нэг зорчигч: -Хм, муухай санаатай хог… **** Нэг эр элсэн цөлөөр нохойгоо хөтлөн явна. Ус ундгүй ядарч унадагийн даваан дээр нэгэн тосгон таарав. Тэр хүмүүсээс: -Энэ ямар газар вэ? хэмээн асуув. -Энэ диваажин. -Ус ууж болох уу? -Диваажин юм чинь бүх юм чөлөөтэй, бас хангалттай. -Миний нохойд идэх юм олдох болов уу? -Диваажинд нохой орж болохгүй ээ… Эр нохойгоо хөтөлсөөр тосгоныг тойрон цааш явав. Тэгтэл бас нэг тосгон таарав. Эр асуув: -Энэ ямар газар вэ? -Энэ диваажин. -Нохой бид хоёрт идэж уух юм олдох болов уу? -Диваажин юм чинь бүх юм олдоно. Та хоёр энд цадталаа идэж ууж болно. -Тэгвэл яагаад түрүүчийн тосгоныг хүмүүс бас Диваажин гээд байсан юм бэ? -Тэр чинь Диваажин биш, Там байсан юм. Хэрвээ та нохойгоо орхиод өөрөө тийшээ орсон бол Тамд очих байсан. Харин хүнд үед нөхрөө орхиогүй учраас та жинхэнэ Диваажинд ирлээ… **** -Өнөөдөр хяналтын ажил авна. -Багш аа, тооны машин хэрэглэж болох уу? -Болно оо. -Аа, транспортир? -Болно оо. За хяналтын ажлын сэдвээ бичээрэй. “17 дугаар зууны үеийн оросын түүх” **** Нэг хүүхэн казино тоглож байна. 23 дээр бооцоо тавьж хожив. Дахиад 23 дээр тавьж хожив. Ийм байдлаар 3 удаа хожив. Энэ байдлыг ажигласан казиногийн захиргааныхан ирэв: -Та үнэхээр азтай юм, та яагаад зөвхөн 23 гэсэн тоог сонгоод байгаа юм? -Би танай хотод 7 дугаартай нислэгээр ирсэн. Зочид буудлын 7 номерийн өрөөнд буусан. Танай руу 7 дугаартай таксигаар ирсэн. -Тэгээд яагаад 23-ыг сонгосон юм? -Гурван 7 чинь 23 биз дээ??? **** Сурагч охин: -Ээж ээ надад амьтны дотор эрхтэний лавлах толь аваад өг л дөө. -Надад тийм их мөнгө алга аа… -Тэгвэл надад хулгана алаад өг. **** Залуу хосууд: -Хоёулаа…Бүсгүй: -Хурим болтол болохгүй ээ… -Тэр болтол эдгэчихнэ ш дээ… /хувилбар: “Хурим болооч үү, үгүй ч үү…/ **** Хоёр эр хуурамч найман мянгатын дэвсгэрт хийв. Нэг нь: . -Би яваад задлуулчихаад ирье. Төдөлгүй ирэв. -За яав задлуулав уу? -2ш дөрвөн мянгатаар задлуулчихлаа.
|