Хэтэрхий уярам хайлам үгст автаж Хэн нэгний өвөрт бүү яарч ороорой Хэрэглээд л хаях алчуур шиг чамайг бодож Хэнзхэн биеийг чинь ашиглаад л орхих нь олон бий! * * * Хэтэрхий уярам хайлам үгст автаж Хэн нэгний өвөрт бүү яарч ороорой Хэрэглээд л хаях алчуур шиг чамайг бодож Хэнзхэн биеийг чинь ашиглаад л орхих нь олон бий! Дураараа эрх чөлөөтэй амьдарна гэдэг Дуртай нэгэнтэйгээ дотносч явахын нэр биш Дуулим орчлонд ийм бие ийм нас ганцхан Дундуур биш дүүрэн заяаг чи амсах хувьтай! Бүсгүй хүн болох гэж тэгтлээ яарах хэрэггүй ээ Бүрэн гүйцэж бэлэн болох цаг нь иртэл хүлээ Тэр хүртэл өөрийн ертөнцийг хэнд ч бүү дэлгэ Тэвчээртэйгээр итгэл даасан түүндээ л үүнийг зориул! * * * Зүрхнээс урсах аялгууг шүлэг болгон бичиж Зүүднээс ургах дүрийг сахиус болгон шүтэж Эгэл нэгэн сэтгэлд жолоо алдан тэмүүлж Энэ хорвоод зөвхөн бүсгүй хүн чамайг л хайрлая!
|