Достопримечательность города
counter
Main » 2010 » 11 р сар » 2 » Монголоос "төрсөн" дэлхийн одод
22:48
Монголоос "төрсөн" дэлхийн одод

Монголд айлчилсан дэлхийн одод "Би Монгол гаралтай. Миний биеэр Чингисийн цус гүйж байгаа" хэмээн хэлэх нь олшров. Тэд үнэхээр Монгол гаралтай юу, эсвэл биднийг өөртөө татах арга юм болов уу. Ямар боловч, Монголоос "төрсөн" оддыг нэрлэе.

ОХУ-ын алдарт дуучин Филипп Киркоров 1980-аад оны дунд үед Оросын цэргийн ангид урилгаар тоглон Монголд анх хөл тавьж байсан түүхтэй. Тухайн үедээ тоглолтоо даруухан хийж байсан бол хожим "Буян" компанийн захирал Б.Жаргалсайханы урилгаар манай улсад хэд, хэдэн удаа тоглохдоо өөрийгөө "Монгол" хэмээн зарласан.

Тэрээр тоглолтынхоо үеэр тайзнаас "Миний ээж Болгар. Харин аав Армян үндэстэн. Гэхдээ аавын маань өвөг эцэг Татар цустай. Тийм болохоор би Монгол үндэстэн" гэж зарлаж байлаа. Тэрээр үүнийгээ батлах гэсэн шиг Оросын хэд, хэдэн хэвлэлд дурджээ.

Солонгосын түүхэн баатрын амьдралыг дэлгэцэнд мөнхөлсөн "Зоригт эрийн түүх" киноны гол дүр Ким Ду Хан буюу жүжигчин Ан Жи Мүн бас Монгол цустай гэнэ. Тэрээр уг киног манай улсад гарч, үзэгчдийг байлдан дагуулсны дараа "Би Монгол учраас баатрын дүрийг бүтээхэд хялбар байсан" хэмээн омогшиж байлаа.

Кино найруулагч, жүжигчин Стивен Сигал өөрийгөө Монгол гэж үздэг. Тэрээр өдгөө Монгол бүсгүйтэй амьдарч байгаа бөгөөд өөрийгөө Татар цустай гэдгээ бусдад бахархан ярих дуртай нэгэн.

Алдарт жүжигчин Оросын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний аав Халимагийн буриад хүн байсан. Дайны үед Америк руу цагаачлан гарсан" хэмээжээ.

Хонг Конгийн алдарт жүжигчин Жеки Чан Монголд сүр дуулиантайхан шиг ирээд буцсан нь саяхан. Түүний сайн үйлсийн аяныг дэмжих тухай хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч “Та Монгол үндэстэн гэсэн. Үнэн үү” гэхэд миний өвөө надад “Чи Монгол Үндэстэн” гэж хэлж байсан хэмээн ам алдсан юм. Гэхдээ энэ нь Монголд ирээд хэлдэг дэлхийн оддын “өвчин” ч байж болох юм гэдгийг үзэгчид хэлж байлаа.

Оросын алдарт дуучин Алсу манай улсад айлчлах үеэрээ мөн л "Татар цустай" гэдгээ зарлаж байв. Тэрээр Татарстаны Бугульма хотноо мэндэлсэн, татар үндэстэн бөгөөд мусульман шүтлэгтэй. Алсу өдгөө нөхөр Ян Абрамов, хүүхдүүдийн хамт даруухан амьдралыг илүүд үзэх болсон талаар гадаадын хэвлэлүүдэд бичжээ. Ийнхүү "Монгол цустай" гэдгээ зарласан дэлхийн оддыг дугаарлавал цөөнгүй гарах бололтой

Category: Мэдээ мэдээлэл | Views: 291 | Added by: NoA | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
блок миничата
блок объявлений
  • counter
  • counter
  • counter
Free web hostinguCoz