Достопримечательность города
counter
Main » 2010 » 11 р сар » 7 » Компьютер гэж юу вэ?
14:38
Компьютер гэж юу вэ?
Хүний 5 мэдэрхүй цаг мниут тутам хүрээлэн буй орчны юмс, үзэгдэл, үйл явдлын талаарх асар их мэдээллийг хүнд дамжуулж байдаг бөгөөд тэдгээр мэдээллээс хүн зөвхөн өөсдөдөө хэрэгтэй, ойлгомжтой, тааламжтай мэдээллийг л хүлээн авч, боловсруулаад мэдлэг болгон хувиргаж авдаг. Харин хүний хүлээн авч чадахгүй өнгрүүлж байгаа мэдээллийг шуугиан гэж нэрлэдэг.

Хүн мэдээллийг бага багаар хүлээн авч боловсруулах чадвартай. Мэдээллийн хэт их ачаалал нь шуугиан болж хувирдаг учраас тэдгээр нь хүнд ашиггүй зүйл болж, мэдлэг болон хувирч чаддаггүй. Мэдээллийн хэт их ачааллаас болоод хүн мэдээллийг буруу боловсруулж, алдаа гаргах магадлал нь өндөр болдог. Мөн хүн өөртөө сонирхолтой таатай мэдээллийг хурдан хүлээж авч, боловсруулдаг ба, харин тааламжгүй санагдсан мэдээллийг маш их хүч зарцуулж хүлээн авах бөгөөд үүнээс болж олон зүулийг анхаарахгүй орхидог. Нөгөө талаас хүн мэдээллийг удаан хугацаагаар хадгалж чадахгүй. Иймээс хүмүүс өөрсдийн эдгээр сул талуудыг даван туулахын тулд компьютерийг зохион бүтээжээ.

Компьютер бол бидний байнга хүрээлж байдаг телевизор,магнитофон гэх мэт электрон машины нэг төрөл юм. Электрон машинуудын гол онцлог нь тэдгээр нь ямар нэг зүйл өргөж, зөөхзжржг механик ажил гүйцэтгэдгүй харин ямар нэгэн мэдээллийг илэрхийлсэн дохиог (сигналыг) боловсруулдаг. Компьютер бол дохио болог хувиргаж болдог тийм мэдээлэлтэй ажилладаг электрон машин юм. Бидний харж сонсч ярьж байгаа мэдээллүүдийг амархан дохиоболгон хувиргаж болдог. Харин хүн төрөлхтөн үнэрлэж, амталж байгаа мэдээллээ дохио болгон хувиргах аргыг хараахан болж чадаагүй байна.

Category: Хичээл [Суралц]!!! | Views: 248 | Added by: Xakep | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
блок миничата
блок объявлений
  • counter
  • counter
  • counter
Free web hostinguCoz