DotA v6.69-ийн хамгийн том сюрприз бол нууц Boss Phoenix билээ. Тэрхүү галт шувууг гаргаж ирэхийн тулд нууц Rune болон Frog-уудийг олж илрүүлэх хэрэгтэй. Тэгэхэд нууц босс маань мап-ийн буланд гарч ирнэ. Тэгээд боссийг устгахад шинэ Item гарж ирэх бөгөөд тэр Item-ийг авснаар үлэмж хэмжээний хүч чадалтай болох юмаа. Энэ бүхнийг тоглолтын дундуур хийнэ гэдэг бараг боломжгүй зүйл бөгөөд Single game -ээр орж эсвэл -WTF mode хийсэн үед хийх боломжтой юм. Видео, зураг хослосон дэлгэрэнгүй зааврыг үзээд туршиж үзээрэй. 1-р алхам. Мапийн төв хэсэгт байх PreRune-ийг олж устгана.  2-р алхам. Scourge-ийн дээд хэсэгт, модон дунд байгаа том Rune-ийг устгана.  3-р алхам. Sentinal-ийн доод хэсэгт, модон дунд байгаа том Rune-ийг устгана.  4-р алхам. Доорх байрлалууд дээр байгаа 10 Frog-ийг Gem авч байгаад Dagon-дож устгана.   Ингэснээр Phoenix буюу нууц босс гарж ирэх бөгөөд түүнийг устгаж шидэт Item-ийг нь авна.  Түүний унагасан Item Ancient Medallion нь бүх чадварыг +75-аар ихэсгэнэ, 9 illusion гаргана (active), 3x critical-дана мөн miss-лэнэ.
|