Ямар учираас амиа хорлосон нь ойлгомжтой биз дэ Амиа хорлосон этгээд уг нь Африкийн Гаити улсын иргэн хэдий ч Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигч нь байжээ. Гэтэл хайртай баг нь шөвгийн дөрөвт Голландын шигшээ багт хожигдсоны дараагаар тэрбээр амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан байна. тэрбээр тоглолт дууссаны дараагаар гудамжинд гүйн гарч машины дугуйн дор орсон гэнэ. Энэ хэрэг долдугаар сарын хоёрны өдөр Порт-о-Пренс хотын ойролцоохи Нереттад болсон байна. Амиа алдсан хөгжөөн дэмжигчийн нэрийг нууцалж байгаа бөгөөд тэрбээр 18 настай аж.
|