Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ? -Чингис хаан -Бөртэ чоно гуа марал дээр очоод яасан бэ? - Идсэн -Сүн далайг шалбааг байхад ямар уулыг дов байхад гэж үлгэрт гардаг вэ? -Богд уул -Ус цас 2-ыг Анлиар юу гэдэг вэ? -ICE - Мөсөн дээр мөнгөн аяга. Тэр юу вэ? - Оньсого - Ах нь сургадаг, Дүү нь…? - таг дүлий - Чингис хаан ямар хүн байсан бэ ? - Хөөрхөн - Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ? Оролцогч 1: – Дэлүү Оролцогч 2: – Хэлүү - Долдугаар сарын нэгэнд юу болсон бэ? - Галын наадам -Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү юу өвөртөлж ирдэг вэ? -Чихэр -Хунт нуурыг хэн зохиосон бэ -Бямбын Ренчин - Орлогын орчилын схемийг хэн анх зурж тайлбарласан бэ? - ЭЗО-ийн багш -Үлгэрт хараацай шувууны сүүлийг хэн харваж 2 салаа болгосон билээ ? -Чингис хаан Хөтлөгч -Монгол гэрт тонгойхгүй орох бол юунд толгойгоо цохих вэ? Оролцогч 1. Багана 2. Босго 3. Авдар… -Монгол Улсын тэргүүн хатагтай? -Өүлэн Хөтлөгч - Монголчууд ямар ясыг сайн мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг вэ? Оролцогч - Өвдөг - Хүзүүний яс… - Дэлхийн хүүхэлдэйн киноны эцэг, микки маусыг зохиосон хүн ? - Дашдоржийн Нацагдорж - Александр Степанович ?????????? -Монгол Улсын анхны ерөнхийлөгч хэн бэ? 1. Чингис хаан 2. Сүхбаатар - Хувьсгалч эмэгтэй Борыг ямар хаднаас түлхэн амийг нь хороосон бэ? - Ээж хад - Монголчуудын хамгийн анхны идээ ундаа юу байсан бэ? - витафит /хүүхдийн АХА/ - Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ? - Мээм Тэмээн хяруул, оцон шувуу 2 юугаараа ялгаатай вэ? - Хөлөөрөө - Хээлтэгч малыг юу гэдэг вэ? - жирэмсэлдэггүй мал - азарга - 2008 оны Бээжингийн олимп аль хотод болох вэ? - Ирак - Попкорныг юугаар хийдэг вэ? - Нефьтээр - Майга бор гэж ямар амьтан бэ? - Хонь - Тэмээ яагаад ярьдаггүй вэ? - Хэлгүй - Монголын төрийн сүүлчийн хатан хааныг хэн гэдэг вэ? - Цолмон - Чингис хааны эхнэрийн нэр? - Мандухай цэцэн хатан - Элбэгдорж хэд дэхь ерөнхий сайд байсан бэ? - Анхны - Анхны ?? - Сүүлийн - Жэнтэлмэн гэж хэнийг хэлэх вэ? - Гадаад - Ямар гадаад хун гэж? - хмммм … Баян хүнийг - Тэмүжин Хасарыг яагаад ташуурдуулдаг вэ? - Их иддэг болохоор нь - Цаг цагаар нэг цадна тэгээд хэзээ дараа нь цадах вэ? - Цахилдаг хөхөөрөө - Хэн нэг нь андуураад тан руу хайрын мессежээ явуулчихсан бол та юу гэж бодох вэ? - Андуураагүй байгаасай гэж бодно. -Унагалдаггүй гүүг юу гэж нэрлэдэг вэ? -Манин гүү - Аавын аавыг юу гэж дууддаг вэ? ( хариулт – Өвөө ) - Хөгшин аав. - Өндөр жил хэдэн хоногтой вэ? ( хариулт – 366 ) - 1026 - Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ? ( хариулт – гүнцэг барих ) - Худрах (= хулгайлах) - Монголчууд мэндлэхдээ биеийн хүндэтгэлийг юу гэж хэлдэг вэ? (хариулт-лагшин) - Цогцос - Зүчи гэж юу гэсэн үг вэ? - Хүнийх - Хүн хэдэн хуруутай вэ? - 5 - Арслангийн зулзагыг юу гэж нэрлэдэг вэ? - Симба - Аманд орохдоо рашаан ундаа мэт Амнаас гарахдаа арслан бар мэт тэр юу вэ? - Кимчи - Дунд чөмөг хаана байдаг вэ? - Дунд хуруунд - Түвдэнгийн бор гэж хэн бэ? - Хурдан морь - Энэ жил УБ хотын хэдэн жилийн ой болсон бэ? - 21 - Цэдэнбал гэж хэн бэ? - Цэдэнбалын Чойбалсан гэдэг биз дээ? - "Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэдэг үг хэнд зориулагдсан бэ? - Онгоцны жолооч нарт - Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэдэг вэ? - Садар эм - Дэлхийн хамгийн том амьтан - Туулай - Эр хүнд байдаг улаан хоолой? - Шодой - Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал…? - Могойн гэрэл… - Доод уруулыг юу гэдэг вэ? /xөмxий/ - Хэлүү - Цэцнийг үг хэлэхэд шагнана, харин тэнэгийг яахад шагнадаг вэ? /дуугүй байхад/ - Уурлахад - Чингис хаан ямар аймгийнханыг тэрэгний бултай чацуулж хядсан бэ? - Архангай - Аливаа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ? - Хамар - Манай гариг хэдэн эх газартай вэ? - Зууун хорин зургаа байхаа - Зуууун хорин долоо - Мандухай хатны амийг хэн хороосон бэ? /зөв хариулт Исмел тайж/ - Дамчаа алсан -Жилд хэд хоног байдаг вэ? дуучин Номин-Эрдэнэ: -Юу билээ, 400 билүү нээрээ хэд билээ, мартчижээ - Хязгааргүй эрх мэдэлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? - Энхбаяр - Бэлгэвчийг анх хэн санаачилсан бэ? - Гүндалай - Ясан хэдрэг гэж юуг хэлдэг вэ? - Эмээл "Бяцхан мисс-2010″ хүүхдүүд орсон АХА гарч байна. 1 – Эвтэй 4 амьтны хамгийн том ах хэн бэ? - Баавгай. 2 – Цагаан баавгай ямар өнгөтэй вэ? - Бор 3 – Ширээ хэдэн хөлтэй вэ? - 2 4 – Энх тайвны бэлэгдэл шувуу? - Дэгдээхэй 5 – Чи яг одоо ямар улсад амьдарч байна вэ? 3 хүүхэд дараалаад – УБ гэдэг байгаа 6 – Эмч хаана ажилладаг вэ? - Барилгад - Шүлгийн нэг мөр? /шад/ - Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд - Манай улсаар аялсан хамгийн анхны гадаадын жуулчин хэн бэ? - Энх-Амгалан хаан - Есүхэй баатар Өэлүн-ийг авахаар ирэхэд Өэлүн Чилэдүд "Миний vнэрийг vнэсэж яв” гээд юугаа өгсөн бэ? - Бөгж - Алчуур
|